Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар ханган ажилладаг Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайдыг ажиллах үеэр Эрчим хүчний яамнаас дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзориг, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-аас Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, Ерөнхий диспетчер Б.Баатар, нэгжийн удирдлагууд болон тухай үед ээлжид гарч байсан системийн диспетчер инженерүүд хүлээн авч ажил байдлаа танилцууллаа.

Яг энэ цагт төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 1591 МВт байсан. Энэхүү хэрэглээний 35 хувийг (P=557 МВт) дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, 18 хувийг (P=297 МВт) Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 21 хувийг (P=326 МВт) бусад цахилгаан станцууд, 5.7 хувийг (P=90 МВт) нарны цахилгаан станцууд, 1.7 хувийг (P=27 МВт) салхин цахилгаан станцууд тус тус үйлдвэрлэж байлаа.

Энэ үед ОХУ-аас импортоор 278 МВт цахилгаан эрчим хүчийг авч байсан нь нийт хэрэглээний 18.5 хувийг хангаж байгаа талаар Ерөнхий диспетчер Б.Баатар онцлов.

Мөн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа эрчим хүчний системийн төлөв байдал, ойрын үед үүсээд байгаа нөхцөл, хүндрэл бэрхшээл, хяналт мэдээллийн системүүдийн онцлог, үйл ажиллагааны цахимжуулалт болон компанийн хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа танилцуулав.

Ерөнхий сайдын зүгээс эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг тогтмол ханган ажиллаж байгаа манай хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсээд цаашид хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө гэж Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллалаа 2026-01-23

Н.Отгонтуяа: Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ 2026-01-23

БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” чөлөөт бүсийн үр ашгийг танилцуулав 2026-01-23

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа 2026-01-23

Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав 2026-01-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2026-01-24

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна. 2026-01-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. 2 цагийн өмнө

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 2 цагийн өмнө

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2 цагийн өмнө