Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг анхны бөгөөд улсад ганцхан байдаг ингэний фермийн үйл ажиллагаатай өнөөдөр  танилцлаа.

Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй. Үүний 160 нь ингэ. Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их сүү авч байгаа аж. Зуны улиралд 4 хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцуулав. Ингэ саахдаа зориулалтын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ.

“Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ.

Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4 мянга литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байна гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш ярилаа.

“Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид, бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 2026-02-06

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 2026-02-06

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 2026-02-07

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 2026-02-07

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026-02-07

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 2026-02-08

Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 2026-02-09

“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 2026-02-09