Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, Улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Вайт Лэйк ХХК, Молор Трейд ХХК, Нэгдэл клуб, Цацрах Хангай ХХК, Цэлмэг дижитал сургууль, "Бөхбилэгт" дэвжээний бөх, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвөгт Улсын заан Д.Анар, Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Б.Даваа-Очир, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв.

Маргааш 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан өсвөр болон ахмад бөхийн барилдаантай. Бүртгэл 10:00 цагаас эхэлнэ. 

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 2026-02-07

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026-02-07

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 2026-02-08

Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 2026-02-09

“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 2026-02-09

УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална 2026-02-09

Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-02-09

Монгол Улсад энэ сард 7330 гаднын иргэнд цахим виз олгожээ 2026-02-10