Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө.

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө.

Ойрхи Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан бөгөөд уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрлөө. Тусгай үүргийн нислэг 04:45 цаг орчимд газардана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ 2026-03-10

Ихэнх нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурна. 2026-03-10

ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай 2026-03-10

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2026-03-10

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 2026-03-10

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө. 2026-03-10

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026-03-11

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ. 2026-03-11

И-Монголиа системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 17 хэлээр гаргаж байна 2026-03-11

Ж.Чинбүрэн: Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ. 2026-03-11

Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина 2026-03-11