МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.

МЭДЭЭЛЭЛ

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.

МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай 2026-03-10

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2026-03-10

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 2026-03-10

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө. 2026-03-10

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026-03-11

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ. 2026-03-11

И-Монголиа системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 17 хэлээр гаргаж байна 2026-03-11

Ж.Чинбүрэн: Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ. 2026-03-11

Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина 2026-03-11

“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлнэ 2026-03-11

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа 2026-03-11