Хотын Захирагч С.Амарсайхан Налайхад ажиллав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллав.
Тэрбээр тус паркын чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгасан байна. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.
Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Уг ажил зургадугаар сарын 15-нд дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн удирадах нөхөд хотын Захирагчид хэлэв.
С.Амарсайхан: “Замын тохижилт, ногоон байгууламж болон явган хүний замыг чанар стандартын дагуу хийх шаардлагатай. Замын ажлыг хийхдээ давхар цэвэрлэгээ, тохижилтыг хамтад нь гүйцэтгээд явах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаны хүмүүст анхааруулав” хэмээн мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.