Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа.

Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар болжээ. Гэхдээ энэхүү шийдвэр зөвхөн төрийн байгууллагуудад л хамааралтай бөгөөд хувийн хэвшлийнхэн дотоод зохион байгуулалтаар ажил, амралтын хуваариа зохицуулах юм байна. Тэгвэл дээрх хоёр ажлын өдрийг 2026 ондоо багтаан нөхөж ажиллахаар тогтжээ. Ингэснээр төрийн албан хаагчид долоодугаар сарын 10-19-нийг дуустал нийт арав хоног амарна.

Энэ шийдвэрийг зөвхөн төрийн байгууллагууд дагаж мөрдөнө гэдгийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолсон бөгөөд тэрээр энэ саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. 

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал ярихдаа, “Монгол Улсын Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр болгож хуульчилсан. Энэ жил Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор долоодугаар сарын 11, 12-ны өдрийн амралт буюу бямба, ням гарагт тохиож байгаа. Тиймээс ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс долоодугаар сарын 16, 17 буюу пүрэв, баасан гаргийг бүх нийтийн амралтын өдөр болгож, эдгээр өдрийн нөхөн ажиллах зохицуулалтыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлуудад даалгалаа. Ээлжийн амралтын нөхөн зохицуулалттай холбоотой асуудалд долоодугаар сарын 16, 17-ны өдрийн амралтыг 2026 оны төсвийн жилтэй багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож шийдвэрлэлээ” гэв.

Харин хувийн хэвшилд ажилтнуудын ажил, амралтын тэнцвэрийг хангах зорилгоор гаргасан энэ шийдвэрийг мөн дагахыг уриалав.    

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Туркийн онцгой байдлын салбартай хамтарч ажиллана 2026-06-25

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа 2026-06-25

Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна 2026-06-25

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026-06-25

БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна 2026-06-25

Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа. 2026-06-25

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ 2026-06-25

Голын салаанд усанд боогдсон хүмүүсийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 2026-06-25

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 2026-06-26

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа 2026-06-26

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо 2026-06-26