Голын салаанд усанд боогдсон хүмүүсийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Голын салаанд усанд боогдсон хүмүүсийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

2026.06.25/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр  хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага 09:24 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг,  Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт нутгаар орж буй хур тунадасны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байна. Иймд иргэд амралт зугаалгаар зорчихдоо гол усны ослоос сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна 2026-06-25

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026-06-25

БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна 2026-06-25

Үндэсний баяр наадмын амралтыг сунгах шийдвэр гарлаа. 2026-06-25

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ 2026-06-25

Голын салаанд усанд боогдсон хүмүүсийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 2026-06-25

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 2026-06-26

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа 2026-06-26

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо 2026-06-26

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд 2026-06-26