ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 11.9 мянга давлаа
ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол нэг өдрийн дотор 1786-гаар нэмэгдэж, 11917 болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. Одоогийн байдлаар халдвар авсан 795 хүн эдгэрсэн бол 94 хүн нас баржээ.
Нэг өдрийн дотор шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1124 нь Москва хотоос илэрсэн бөгөөд нийт халдварлагсдын тоо тус хотод 7.8 мянга гаруйд хүрээд байгаа аж. Москва хотод шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь 65-аас доош насны хүмүүс байсан бол 5.5 хувь нь л хүүхдүүд байжээ.
Тувад коронавирусний халдварын тохиолдлууд анх удаа бүртгэгдсэнээр ОХУ-д коронавирус илэрсэн бүс нутгийн тоо 82 болж нэмэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 97 хүн эмнэлгээс гарсан бол 18 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.