Монгол-Өмнөд Солонгосын иж бүрэн эдийн засгийн түншлэлийн асуудлаарх ээлжит хэлэлцээ эхэлжээ

Монгол-Өмнөд Солонгосын иж бүрэн эдийн засгийн түншлэлийн асуудлаарх ээлжит хэлэлцээ эхэлжээ

БНСУ болон Монгол Улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулах асуудлаарх зургаа дахь шатны хэлэлцээг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлжээ. 

Тус яамнаас мэдээлснээр, хоёр улс шинэ шатны хэлэлцээгээ лхагва гарагт Улаанбаатар хотноо эхлүүлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. CEPA нь зах зээлийг нээхээс гадна, эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөн хүрээнд чухалчилдаг чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэг төрөл юм.

CEPA байгуулах хэлэлцээг хоёр улс 2023 оны 12 дугаар сард эхлүүлсэн бөгөөд худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаарх байр суурийн зөрүүгээ үе шаттайгаар арилгасаар иржээ.

Энэ удаагийн хэлэлцээний үеэр хоёр тал бараа бүтээгдэхүүн болон гарал үүслийн журмын асуудалд онцгойлон анхаарна гэж Худалдааны яамнаас тодотгосон байна.

CEPA-г эцэслэн байгуулж, хэрэгжүүлж эхэлснээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна дэд бүтэц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг олон салбарт нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д мэргэ төлөгт итгэх хандлага хүчтэй хэвээр байна 2026-05-27

БНСУ-ын воны ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрч унажээ. 2026-06-08

БНСУ-ын хөрөнгийн зах зээл хувьцааны арилжаанд оролцох иргэдийн тоо нэмэгджээ. 2026-06-10

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо 2026-06-12

БНСУ-ын Хууль зүйн сайд асан Пак Сон Жэд 25 жил хорих ял оноолоо.  2026-06-24

Монгол-Өмнөд Солонгосын иж бүрэн эдийн засгийн түншлэлийн асуудлаарх ээлжит хэлэлцээ эхэлжээ 2026-07-02

БНСУ-ын "Coupang" компанийн агуулахад гаржээ 2026-07-20

БНСУ-ын Пусан хотноо “Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган” боллоо 2026-07-29

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө 2026-09-20

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлтэй гадаад ажилчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв 2026-09-20

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээхгүй гэв 2026-09-21