Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг анхааруулж байна

Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг анхааруулж байна

2026 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны арын Идэр, өврийн Түй, Завхан зэрэг голууд болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Халх, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/, Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Сөгнөгөр /Батсүмбэр сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 15-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 10 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 45 см, Сүхбаатар орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-07-09

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ 2026-07-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ 2026-07-13

Хүй долоон худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026-07-13

Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ 2026-07-14

Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг анхааруулж байна 2026-07-14

Монгол Улс могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ 2026-07-14

Тарваган тахал өвчнөөс сэргийлье !!! 2026-07-15

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана. 2026-07-17

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлын хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ 2026-07-20

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долоодугаар сарын 22-нд болно 2026-07-20