Монгол Улс могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ

Монгол Улс могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас могойд хатгуулах эрсдэлийн үед яаралтай тусламжийг шуурхай үзүүлэх зорилгоор могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ.

Эрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр 2026 оны долоодугаар сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас олон төрлийн могойн хорд үйлчлэх 266 хүн тун хоргүйсүүрийг импортлон худалдан авсан байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад могойд хатгуулсан 559 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг нөөцийг аймгийн нэгдсэн эмнэлгүүд, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвүүд, тосгоны эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан байршуулаад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ 2026-07-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ 2026-07-13

Хүй долоон худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026-07-13

Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ 2026-07-14

Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байхыг анхааруулж байна 2026-07-14

Монгол Улс могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ 2026-07-14

Тарваган тахал өвчнөөс сэргийлье !!! 2026-07-15

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана. 2026-07-17

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлын хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ 2026-07-20

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долоодугаар сарын 22-нд болно 2026-07-20

Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав 2026-07-20