Хятадад нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглолоо

Хятадад нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглолоо

БНХАУ-ын Засгийн газраас нохойн махыг идшинд хэрэглэх, хүнсний зорилгоор нядалж, мах бэлтгэхийг албан ёсоор хориглолоо.

Хятадын ХААЯ-наас гаргасан мэдээлэлд энэ шийдвэрээ “хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил”, “энэрэнгүй ёс” гэж тайлбарласан байна.

“Humane Society International” байгууллагын мэдээгээр Хятадад 90.49 сая гэрийн тэжээмэл нохой, муур байдаг. Харин жилд 10 сая нохойг хүнсэнд хэрэглэдэг ажээ.

Коронавирусний халдвар гарснаас хойш ХААЯ-наас зарим зэрлэг амьтныг хүнсэнд хэрэглэхийг хориглохоор бэлтгэж байгаа гэнэ.

Нохойн мах нь Хятадын Зүүн хойд хэсэгт амьдардаг нутгийн солонгос иргэдийн уламжлалт хоол юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.