Г.Загдааг албадан баривчилж, ЦАГДАН ХОРИЛОО
"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг өнгөрсөн шөнө цагдан хорилоо. Түүнийг иргэн Д.Халиунаагийн гомдлоор хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Учир нь, иргэн Б.Халиунаа өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэн хандсан байдаг. Энэ үеэр "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад гурван хоногийн турш хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг өгсөн билээ.
Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Тиймээс өнгөрсөн шөнө түүнийг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.