“Монгол Улсын бэлэглэсэн 30 мянган хонь хэзээ ирэх вэ” гэсэн асуулт БНХАУ-ын сайтуудын хамгийн их хүн уншсан мэдээ болжээ

“Монгол Улсын бэлэглэсэн 30 мянган хонь хэзээ ирэх вэ” гэсэн асуулт БНХАУ-ын сайтуудын хамгийн их хүн уншсан мэдээ болжээ

Yзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт нас, ховор тохиолдох шинж чанар бол үнэт эрдэнийн чулууны гол шинж билээ. Эдгээр нөхцлүүдээс аль нэг нь биелэгдэхгүй бол жинхэнэ үнэт чулуу гэж тооцоход хэцүү боловч энэ нь түүгээр гоёл чимэглэлийн эдлэл хийж болохгүй гэсэн үг биш юм. Амьд организмын бий болгодог сувдыг чулуу гэж нэрлэхэд хэцүү, мөн харьцангуй богино настай /60-150 жилийн эдэлгээ/ байдагийг үл харгалзан түүний гайхамшигтай давтагдашгүй өнгө үзэмжээр нь үе үеийн хүмүүс үнэт чулууны ангиллын эхний байруудыг эзлүүлсээр иржээ.

Маргад эрдэнийг зөнч чулуу гэдэг. Монголчууд эртнээс саа өвчнийг анагаадаг, адыг дардаг гэж үздэгээс гадна мэрэг төлөг тавих үедээ дэргэдээ байлгахыг хичээдэг. Маргад эрдэнийг хараад ухаан бодол сэргэн тэлж сэтгэл тайвшран уужирдаг юм. Мөн эвгүй зүүд зүүдлэх, нойргүйдэхээс энэ эрдэнийн чулуу хамгаална.

Мана газар хөдлөх үед амь авардаг гэж үздэг. Түүнчлэн цус тогтоох, саа өвчинд тустай. Харин цэхэр мана нь үе мөч хатах, татуу болох өвчнөөс хамгаалж цусан хатгаа, уушигны өвчнөөс сэргийлдэг байна.

Бадмаараг нь улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа өвчин ялангуяа сэтгэл санааны өвчнийг анагаадаг. Харин эрдэнийн чулуудын хаан, очир эрдэнэ нь итгэл хүч өгдөг тул эрхэмлэн дээдэлдэг. Мөн аянганаас хамгаалж, жирэмсэн эмэгтэйг хүндрэлгүй төрүүлэхэд туслахын зэрэгцээ хүнийг тайвшруулдаг.

Биндэръяа уур хилэнг дарах увидастай. Энэ эрдэнэ нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх чадалтай, нүдний хараанд сайн. Хаш бөөр элэгний болон хатгаа өвчинд тустай.

Молор эрэгтэй хүнд цэлмэг ухаан, эмэгтэй хүнд үр хүүхэд заяахыг бэлгэддэг.

Болор үнэнч хайрын билэгдэл энэ эрдэнэ нарны хордлогоос хамгаалж нүдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор шил зүүдэг. Усан, цагаан, утаат болороор нүдээ илбэл хараа сайжирдаг. Харин ягаан болор аливаа хордлогоос сэргийлдэг төдийгүй сэвхтэх, үрчлээ тогтохоос хамгаалдаг.

Оюу эрдэнэ усны үер, аянга, цахилгааны гай гамшгаас зайлуулдаг увидастай. Оюу эрдэнийг өглөө бүр харж байвал нүдний харааг сайжруулж хийморь, цог жавхланг бадраадаг гэж билэгшээдэг. Мөн зүрх мэдрэлийн үйл ажиллагаанд тустай.

Улаан өнгөтэй Анар эрдэнийг элэг дэлүүний өвчинд, хүрэн анарыг хорт өвчнийг анагаахад хэрэглэхээс гадна элдэв бузар буртгаас хамгаалж хүнд өөдрөг хүсэл, тэмүүллийг бий болгодог гэж үздэг.

Хув нүдэнд унасан цагааныг арилгадаг. Мөн нялх хүүхдэд ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Зарим улс орон зүрхний өвчин, цус алдахад хэрэглэнэ.

Гартаам эрдэнэ хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа есөн нүд бүхий толботой гартаам саа өвчнийг амархан анагаадаг аж.

Эх сурвалж :ЧУЛУУ СОНИРХОГЧДЫН БҮЛГЭМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.