Хар тамхи хэрэглэж тэнсэх ял авсан этгээд дахин мансуурсан байжээ

Хар тамхи хэрэглэж тэнсэх ял авсан этгээд дахин мансуурсан байжээ

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт ял шийтгүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байгаа иргэд шүүхээс даалгасан үүрэг, хориглосон хязгаарлалтыг хэрхэн биелүүлж байгаа байдлыг шалгажээ.

Шалгалтыг дүүргийн Цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулан бөгөөд Дархан-Уул аймгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн М гэгчээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрч, харьяа Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.