Их Британийн парламент үйл ажиллагаагаа сэргээнэ

Их Британийн парламент үйл ажиллагаагаа сэргээнэ

ЛОНДОН. /BBC/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний тахал дэгдээд байгаа хэдий ч Их Британийн парламент 4 дүгээр сарын 21-нд үйл ажиллагаагаа сэргээнэ гэж "BBC" агентлаг мэдээлжээ. 

"Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны дийлэнх хэсгийг алсын зайнаас явуулна. Үндсэн хуулийн үүргүүдээ гүйцэтгэж, хууль баталж, засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихын тулд парламент 4 дүгээр сарын 21-нд үйл ажиллагаандаа эргэн орно. Урьд өмнө нь тохиож байгаагүй энэ үед парламентын хороод технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Ирэх долоо хоногоос парламентын дарга, Засгийн газрын гишүүд, хуралдаанд оролцогчид ийм боломжийг авч хэлэлцэх хувилбаруудыг танилцуулах болно" хэмээн Нийтийн танхимын төлөөлөгч Жейкоб Рис-Могг мэдэгджээ. 

Их Британийн парламент 3 дугаар сарын 25-нд амралтаа авсан юм. Тийнхүү 4 дүгээр сарын 21-нд үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөөд байсан хэдий ч коронавирусний тархалт огцом нэмэгдэж буйтай холбогдуулан хугацааг нь хойшлуулах боломжийг хэлэлцэж байжээ. 

Сүүлд мэдээлснээр, Их Британид коронавирусээр халдварласан хүний тоо 84279-д хүрсэн бол 10612 хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.