КОВИД-19: Өвөр Монголд 34 шинэ халдварын тохиолдол илэрлээ
Энэ сарын 12-ны 07.00 цагаас 16.00 цагийн хооронд Өвөр Монголд коронавирусний халдварын тохиолдол шинээр 34 бүртгэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байлаа.
Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр халдвартай хүмүүс ОХУ-аас Манжуурын боомтоор орж ирсэн байжээ. Манжуурт одоогийн байдлаар хэд хэдэн эмнэлгийг тусгаарлан, өвчтөнүүдийг байрлуулж байна.
Хөлөнбуйраас 115 хүнтэй эмч нарын баг Манжуурт ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.