Япон сарны тойрог зам руу судалгааны аппарат илгээнэ
ТОКИО. /Kyodo/. Японы сансар судлалын “JAXA” агентлаг ирэх таван жилийн хугацаанд маш жижигхэн хэмжээтэй судалгааны аппаратыг сарны тойрог зам руу илгээхээр төлөвлөжээ.
Уг аппаратыг шингэн түлшээр ажилладаг пуужингаас хямд өртөгтэй хатуу түлшт пуужингаар сарны тойрог замд оруулах аж. “Kyodo” агентлагийн мэдээлж байгаагаар, судалгааны модуль илгээх гэж буй нь сар судлалын салбарт давуу тал олохыг эрэлхийлж байгаа хэд хэдэн орны өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой юм.
Японы Засгийн газар сарыг эзэмших АНУ-ын хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгаагаа 2019 онд албан ёсоор мэдэгдсэн билээ. Уг хөтөлбөрт судалгаа шинжилгээний байнгын станцыг дэлхийн дагуулын тойрог замд байрлуулах, мөн нисэгчгүй ачааны хөлгийг илгээх хувилбаруудыг боловсруулах талаар тусгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.