Миссисипид хүчтэй хар салхи дэгджээ
НЬЮ-ЙОРК. /ТАSS/. АНУ-ын өмнөд хэсэгт орших Миссисипи муж улсад ням гарагт хүчтэй хар салхи дэгдэж, зургаан хүн амиа алдлаа гэж “CNN” телевиз тус муж улсын эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилжээ.
Онцгой байдлын албаныхан Миссисипи муж улсад хэдий хэмжээний хохирол учирсныг тооцоолж байгаа аж. Тус муж улстай хөрш зэргэлдээ оршдог Луизиана муж улсад орон сууцны болон аж ахуйн зориулалттай 300 орчим байшин барилга эвдэрчээ. Түүнчлэн олон мянган хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон байна.
Байгалийн гамшгийн улмаас Луизианад хэдэн хүн амиа алдаж, гэмтсэн талаар одоогоор мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.