“Түүх мартахгүй” кино энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрнэ

“Түүх мартахгүй” кино энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрнэ

Монгол Улсын маршал, Улсын баатар, Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус бүтээлийн кино зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажиллаж байгаа. Мөн “Түүх мартахгүй” баримтат уран сайхны кинонд  билээ.

Тэгвэл “Түүх мартахгүй” бүтээл энэ сарын 21-нд зарим IPTV-ээр үзэгчдэд хүрэх бөгөөд уран бүтээлчдийн зүгээс Монгол болон ОХУ-ын кино наадамд оролцуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн дээрх бүтээлд Монголын жүжигчдээс гадна ОХУ-ын уран бүтээлдээс Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглосон. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээсэн юм. Үүнээс гадна ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.