28 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ

28 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ

Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 28 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ.

2020 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын талбайДархан Уул, Сэлэнгэ  аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах гадаад, болон монгол жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулсан байна. Эдгээр иргэдээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 28 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Дээрх тээврийн хэрэгслэлүүдийг цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүлж, ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлсэн байна. Энэхүү дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн цуваа Алтанбулаг боомтоос 11:00 цагт хөдөлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.