Хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэр бүл эх орондоо иржээ
Элэгний хүнд хагалгааны ард гарч тав орчим сар Өмнөд Солонгост эмчлүүлсэн хөгжмийн зохиолч Б.Чинбат болон гэргий дуучин Ц.Сарнай нар эх орондоо иржээ.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат нь элэгний хатуурал гэсэн оноштойгоор мэс засалд орж, гэргий нь болох Ц.Сарнай нь донор болж хамтдаа хагалгаанд орсон юм. Уг хагалгаа 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болсон билээ.
Дуучин сарнай өөрийн фейсбүүк хуудаснаа “Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаанаа” гэж нийтэлсэн байна.
Гэвч хагалгааны дараах хүндрэл энэ гэр бүлийг тойрч биш дайрч гарсан нь олон сар үргэлжилсэн эмчилгээний шалтгаан болсон. Харин гуравдугаар сарын сүүлээр тэдний хагалгааны дараах эмчилгээ амжилттай болж удахгүй эмнэлгээс гарна гэдгээ олон нийтэд талархлын үг илгээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.