Ардчилсан Конго улсад "ковид-19" болон эбола вирусний халдвар дэгдлээ

Ардчилсан Конго улсад "ковид-19" болон эбола вирусний халдвар дэгдлээ

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад коронавирусний цар тахлын хажуугаар эбола вирусний халдвар дахин дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Тус улсад сар гаруйн дотор хоёр дахь хүн эбола вирусний улмаас амиа алдлаа. Хамгийн сүүлд амиа алдсан өвчтөн 11 сартай нярай байжээ. Одоогоор тус улсад 215 хүнд эбола вирус халдварласан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтээд байна.

ДЭМБ-аас Ардчилсан Конго улсад эбола болон коронавирус хавсарч дэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Ардчилсан Конго улсад эбола вирусээс гадна коронавирусний халдвар дэгдэж 234 тохиолдол бүртгэгдсэний 20 нь эндээд байна. Үүнээс 16 өвчтөн бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.