Согтуурсан эмэгтэй санамсаргүйгээр хүүхдийнхээ амийг хохироожээ

Согтуурсан эмэгтэй санамсаргүйгээр хүүхдийнхээ амийг хохироожээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэгэн хувийн эмнэлэгт нас барсан хүүхэд хүргэгдэж иржээ.

Эмнэлгийн ажилчид энэ хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу мөрдөгчид ажиллагаа явуулсан байна. Улмаар Налайх дүүргийн харьяат 25 настай эмэгтэй өөрийн нэг настай хүүг хөхөөрөө дарж, амь насыг нь хохироосон байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас архины шил, пивоны лааз зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд сэжигтэн эмэгтэй хэрэг гарах үед согтуурсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.