Францад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгана
Дөрөвдүгээр сарын 15-нд үйлчлэх хугацаа нь дуусаж буй өөрийгөө тусгаарлах дэглэмийг 5 дугаар сарын 11 хүртэл сунгаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.
"Итгэл найдвар аажмаар сэргэж байна. Гэсэн хэдий ч Гранд-Эст, Иль-де-Франс дүүргүүдэд эмнэлгүүд дүүрэн хүнтэй байгаа учир бид дахин хүчин чармайлт гаргаж, дүрэм журмаа дагаж мөрдөх хэрэгтэй. Иймээс чанга хэлбэрийн өөрийгөө тусгаарлах дэглэмийг 5 дугаар сарын 11 хүртэл сунгах хэрэгтэй” гэж Э.Макрон мэдэгджээ.
Өөрийгөө тусгаарлах дэглэмийн дүрэм журамд өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа Францын удирдагч цохон тэмдэглэжээ.
"Бид хүчин чармайлт гаргаснаар ахиц дэвшил ажиглагдаж байна. Манай эмнэлгийн ажилтнууд, цэргийнхэн, гал сөнөөгчид, эмийн санчид бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Бид онцгой нөхцөл байдалд дасан зохицож, хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүйд хүрээд байгаа билээ” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.