Испанид хөл хориог сулруулж эхэллээ

Испанид хөл хориог сулруулж эхэллээ
“COVID-19” халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Испанид эдийн засгийг зогсолтод ороход хүргэсэн хөл хорионы хатуу арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсэн байна.
Аж үйлдвэр, барилга болон зарим үйлчилгээний салбарын ажилтнуудыг ажилдаа эргэн орохыг зөвшөөрч эхэлсэн бөгөөд тэд аюулгүй байдлын маш чанга дүрмүүдийг баримтлах шаардлагатай ажээ. Хүн амны үлдсэн хэсэг үргэлжлүүлэн гэртээ байх ёстой аж.
Испанид халдварын улмаас 17500 орчим хүн нас барсан боловч халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа юм. Мөн Европын орнуудын дундаас халдварын улмаас хамгийн олон буюу 20 мянга гаруй хүн нас барсан Италид мягмар гаргаас зарим фирмийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.
Испанийн Эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдээлснээр, өдөрт халдвараар нас баралтын түвшин аажмаар буурч байгаа ажээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 517 нас баралт бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт энэ үзүүлэлт 619 байжээ. Мөн халдварын 3477 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 169496 болж, 17489 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.