Жонс Хопкинсийн их сургууль “COVID-19”-ийн талаарх мэдээллээ залрууллаа

Жонс Хопкинсийн их сургууль “COVID-19”-ийн талаарх мэдээллээ залрууллаа

 Дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдлын талаарх тооцоог гаргаж буй АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль өмнө нь нийтэлсэн мэдээлэлдээ залруулга хийлээ. Шинэчлэгдсэн мэдээллээр 2 сая хүрэхгүй хүн халдвар авсан байна.

Өмнө нь тус их сургууль “COVID-19” халдварын тохиолдол 2 сая давж, 2019320 болсон гэж мэдээлсэн бөгөөд энэ мэдээлэл цахим хуудсанд нь хоёр цагийн турш байсан байна. Энэ талаар их сургуулийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд Америкийн "CNBC" телевиз тодруулга хүсжээ.

Залруулсан мэдээллээс үзвэл, дэлхий даяар 1918855 хүн коронавирусний халдвар авч, 119588 хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 448998-д хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.