ОХУ-аас ирсэн 13 иргэнээс "COVID-19" халдвар илэрлээ

ОХУ-аас ирсэн 13 иргэнээс "COVID-19" халдвар илэрлээ

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 30 боллоо. Тухайлбал, ОХУ-аас эх орондоо ирсэн 282 иргэнээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 30 хүнд шинжилгээ хийхэд 13 нь "COVID-19" халдвартай болох нь батлагджээ.

Эдгээр иргэд нь 19-23 насны оюутнууд бөгөөд заримд нь 1-2 төрлийн шинж тэмдэг илэрсэн бол, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүн ч байгаа аж. Тухайн иргэдийн 12 нь Улаанбаатар хотод, үлдсэн нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд өдгөө ХӨСҮТ-д авчирч тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд ийнхүү нийт батлагдсан тохиолдлын 5 нь эдгэрч, 25 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 502 шинжилгээ буюу:

БНСУ-аас ирсэн 260 
ОХУ-аас ирсэн 149 
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 
Тандалт, судалгааны чиглэлээр сорьц цуглуулсан 19 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.