Улсын Онцгой комисс хуралдаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ хаалттай хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 12:00 цагт эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцээс гадна цаг үеийн хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Хуралдааны дараа олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгөх юм. Мэдээллийг Zindaa.mn сайт шууд дамжуулж хүргэх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.