Онцгой нөхцөл үүсвэл замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Онцгой нөхцөл үүсвэл замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Тэд дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хорооны цагдаагийн үүргийг давхар биелүүлнэ. Тэд амны хааль зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. Нөгөө талаараа хороо, дүүргийн нутаг дэвсгэр болон оршин суугчийнхаа нөхцөл байдлыг мэддэг давуу талтай гэж ийм шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Гуравдугаарт, орон нутгаас замын хөдөлгөөнийг хаах санал ирж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Одоохондоо хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзсэн" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаа өгөхөө мэдэгдлээ 2020-04-14

Индонез улсад “сүнснүүд” эргүүлд гарч байна 2020-04-14

Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. 2020-04-14

Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явуулна 2020-04-14

Монгол цэргүүд олон улсын хүмүүнлэгийн ажилтнуудын амийг аварчээ 2020-04-14

Онцгой нөхцөл үүсвэл замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА 2020-04-14

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжүүдээс борлуулалтаар дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэх хүсэлт тавьж байна 2020-04-14

Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй 2020-04-14

Ё.Баатарбилэг: Сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр анги дэвшүүлнэ 2020-04-14

КОВИД-19: Лэй Шэньшань эмнэлэг маргааш хаагдана 2020-04-14

Т.Бадрал: Гадаадаас иргэдээ нэмж татах шийдвэр хараахан эцэслэгдээгүй 2020-04-14