“Маскаа зүүцгээе” аянд Увс аймаг нэгдлээ

“Маскаа зүүцгээе” аянд Увс аймаг нэгдлээ

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар өрнүүлж эхэллээ.

Тус аяныг аймаг, нийслэлийн засаг дарга нар удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд ард иргэдийг идэвхтэй оролцон иргэн бүр амны хаалтаа тогтмол зүүж, амны хаалтгүй яваа нэгэнд амны хаалтаа зүүхийг анхааруулж, хамтдаа коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Тус аянд Увс аймаг нэгдэж иргэдийг уриалсан шторк, мэдээллүүдийг гаргаж эхэллээ. Мөн энэ сарын 13-ны өдөр Увс аймгийн онцгой комисс хуралдаж цаг үетэй холбоотой арга хэмжээг авч ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.