Энэ сарын эхний хагаст 142.6 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ

Энэ сарын эхний хагаст 142.6 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2782.46 төгрөгтэй тэнцүү байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 2734.33 төгрөгтэй тэнцэж байсантай харьцуулахад, ам.долларын ханш оны эхнээс  48 төгрөг 13 мөнгөөр чангарчээ.

Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 20 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ.  Сануулахад:

  • 2020.04.02-ны өдөр Монголбанк валютын захад 46 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2020.04.07-ны өдөр  72.6 сая ам.доллар нэг ханшаар нийлүүлсэн.
  • 2020.04.09-ний өдөр 4  сая ам.доллар нийлүүлсэн.

2020 оны дөрөвдүгээр сар гарсаар нийтдээ 142.6 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.