Өнөөдрөөс АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭГҮЙ иргэдийг 150.000 төгрөгөөр торгоно

Өнөөдрөөс АМНЫ ХААЛТАА ЗҮҮГЭЭГҮЙ иргэдийг 150.000 төгрөгөөр торгоно
Улсын Онцгой комисс өчигдрийн /2020.04.14/ хуралдаанаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхэлж амны хаалт зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ.
Өөрөөр хэлбэл, олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгохоор болсон юм. 
Харин олон нийтийг амны хаалтаа зүүсэн эсэхэд хяналт тавьж, торгох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон. Үүн дээр нэмж нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгосон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.