Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын баг байгуулав

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын баг байгуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын багийг шинэчлэн байгуулав. 

Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий тус ажлын багийг УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлууллаа. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцах, судлах зорилгоор Байнгын хорооны гишүүд болон дээрх ажлын багийн гишүүд газар дээр нь ажиллах шаардлага байна. Үр тарианы нөөц, хүрэлцээний талаар анхаарал хандуулах шаардлага бий” гэдэг саналыг гаргаж байв. Ажлын багийг шинэчлэн байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.