ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулна
![ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулна](http://olnodo.com/media/images/5e96e1946d96c.jpg)
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж тавдугаар сарын 15-нд дуусна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам баталсан. Дээрх журам болон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Журмын шаардлагыг хангасан иргэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан ажлын багт нэр дэвших хүсэлтээ өгөх юм байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг энд дарж татаж авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.