Жүжигчин Су Жи Соб 43 насандаа гэрлэлээ

Жүжигчин Су Жи Соб 43 насандаа гэрлэлээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Су Жи Соб энэ жил 43 нас хүрч байгаа билээ. Бүсгүйчүүдийн хайр, сэтгэлийг эзэмдсээр ирсэн царайлаг жүжигчин залуу өчигдөр /2020.04.08/ өөрөөсөө 17 насаар дүү, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй албан ёсоор гэр бүл болсноо зарлалаа. 

Хосууд 2018 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд тэд коронавирусний тархалтын улмаас үед сүр дуулиант хурим хийхээс татгалзжээ. Хосууд сүй тавьж, гэрлэлтээ батлуулсан өдөртөө зориулж гэр бүл, найз нөхдийн хүрээнд багахан хэмжээний ёслол үйлдсэн бөгөөд хандивын үйл ажиллагаа ч зохион байгуулсан байна. 

Тэд "Good Neighbors" санд 50 сая вон хандивласан төдийгүй бага орлоготой өрхийн хүүхдүүдэд утас, таблэт зэргийг бэлэг болгон өгчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.