Солонгос улсад тусгаарлалтад байсан иргэн загасчлахаар гадагш гарчээ
3 сарын 28-нд Мьянмараас нутаг буцсан Солонгос улсын иргэн А (53 настай) энэ сарын 11-ны өдөр хүртэл өөрийгөө тусгаарлагдах ёстой байсан ч журам зөрчиж гадагш гарсан хэрэг гарчээ. Түүнийг өнөөдөр /2020.04.08/ амьдарч байсан газрын нь захиргаанаас тусгаарлалтын журам зөрчсөн хэмээн цагдаад мэдэгдсэн байна. А нь 4 сарын 7, 8-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлахгүй загасчлахаар гадагш гарсан нь тодорхой болсон аж. Солонгос улсын хувьд хилээр орсон гадаад болон Солонгос улсын иргэд хамааралгүй тусгаарлагдах журам хэрэгжээд багагүй хугацаа болж байгаа хэдий ч иргэд тусгаарлалтаа зөрчин гадагш гарах тохиолдол гарч байгаа юм. Мөн хэрэв тусгаарлалтын журмыг зөрчсөн тохиолдолд 1 жил хүртэлх хорих ял болон 10 сая вон хүртэлх торгууль ногдуулах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.