КОВИД-19 | АНУ Орост амьсгалын аппаратаар тусална

КОВИД-19 | АНУ Орост амьсгалын аппаратаар тусална

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Орост коронавирусний эсрэг тэмцэлд нь тусалж амьсгалын аппарат нийлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Орост амьсгалын аппарат хэрэгтэй байгаа гэж бодож байна. Одоо Москвад нөхцөл байдал хүнд байна. Бид тэдэнд тусална” гэж Цагаан ордонд болсон хурлын үеэр хэлжээ.

Трамп мөн Итали, Испани, Франц болон бусад оронд туслахаа мэдэгдсэн байна.

ОХУ өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-д цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор тус улсад тусламжийн гараа сунгаж, коронавирусний халдварын эсрэг тэмцэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэсэн онгоцнууд илгээсэн билээ.

Доналд Трамп Оросын тусламжийг туйлын эелдэг байлаа гэсэн юм.

Орост коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо өнөө өглөөний /2020.04.16/ байдлаар 205 болж нэмэгджээ. Нийт халдвар авагсдын тоо 24490 болж, хоногт 3388 хүн өвчилсөн байна. Коронавирусний халдварын тархалт Москвад хамгийн өндөр байгаа аж. Хойд хөршийн нийслэлд нийт 14 мянган хүн өвчилжээ.

Тэгвэл хоногт 292 хүн эдгэрч, нийт 1986 хүн эмнэлгээс гараад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

М.Энхсайханыг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно 2020-04-16

КОВИД-19-ийн дараах бүс ба зам 2020-04-16

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ХААГДЛАА 2020-04-16

С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал 2020-04-16

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ 2020-04-16

КОВИД-19 | АНУ Орост амьсгалын аппаратаар тусална 2020-04-16

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ 2020-04-16

Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо 2020-04-16

Үндэсний номын сангийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна 2020-04-16

БОДЛОГЫН ХҮҮ | Энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү 2020-04-16

ОХУ-д Алтайн хязгаар л халдваргүй үлдсэнээ МУМИТЭЙ холбон тайлбарлажээ 2020-04-16