Үндэсний номын сангийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна

Үндэсний номын сангийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар 2008 онд Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн өргөтгөлийн барилга барихаар 0.3 га газар олгосон. Долоон жилийн өмнө барилгын шав тавьсан ч түүнээс хойш өнгөрсөн 2019 он хүртэл барилгын ажил хийгдээгүй юм. Харин өнгөрсөн оноос эхэлсэн барилгын ажил эрчимтэй өрнөж байгаа ажээ.

Барилгын ажилтай Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо танилцсан байна.

Тэрбээр “Шав тавиад долоон оныг өнгөрүүлсэн Үндэсний Номын Сангийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд Монгол Улсын Засгийн Газар онцгой анхаарснаар, энэ жил бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үндсэн 11 давхар босоод байна. Ирэх онд болох 100 жилийн ойгоороо манай номын сан дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн, цахим номын сантай болж өргөжнө гээд номын ертөнцийнхөн дүүрэн баяртай байна. Хуучин барилга нь Сурвалж бичиг судлалын үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв, Баримтат өвийн музей, сэргээн засварлах төв болж хөгжинө” гэжээ.

Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар бөгөөд барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернэт танхимууд байрлах ба таваас дээш давхарт үндсэн фондууд байрлах ажээ. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал 2020-04-16

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ 2020-04-16

КОВИД-19 | АНУ Орост амьсгалын аппаратаар тусална 2020-04-16

Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ 2020-04-16

Амралт, фитнесс, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо 2020-04-16

Үндэсний номын сангийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулна 2020-04-16

БОДЛОГЫН ХҮҮ | Энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү 2020-04-16

ОХУ-д Алтайн хязгаар л халдваргүй үлдсэнээ МУМИТЭЙ холбон тайлбарлажээ 2020-04-16

Биеийн тамир, спортын салбарт шинэ түүх бичигдэж байна 2020-04-16

Москвад үнэмлэхтэй зорчдог болсноор түгжрэл, бөөгнөрөл үүсэв 2020-04-16

Нийслэлийн гэрээ бүхий эмийн санд хяналт, шалгалт хийлээ 2020-04-16