Улсын төсөвт тодотгол хийхийг шаардав

Улсын төсөвт тодотгол хийхийг шаардав

Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг УИХ дахь АН-ын зөвлөлөөс  УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ.

“COVID-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг унах магадлалтай байгааг шаардлагын эхэнд онцолжээ. Мөн Монгол Улсын бүх салбарын орлого 30 болон түүнээс дээш хувиар буурах төлөвтэй байна хэмээгээд төсөвт тодотгол хийж, эдийн засгийн 7 багц ажил хэрэгжүүлэхийг шаарджээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын зардлын төсвийг тусгайлан баталж, уушиг, амьсгалын өвчинг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхийг шаардсан байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгох эх үүсвэрийг шийдвэрлэх, “COVID-19”-ийн улмаас ажилгүй болсон иргэдэд сар бүр санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй нэгжид 3 хувийн хүүтэй зээл олгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ажлыг төрөөс дэмжих, хяналт тавих хэрэгтэй гэдгийг шаардлагад дурдсан байна. Мөн төсөвт тусгасан үр ашиггүй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танахыг шаарджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.