Коронавирусний ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ хөл дээр илэрч байна
![Коронавирусний ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ хөл дээр илэрч байна](http://olnodo.com/media/images/5e97e009340db.jpg)
Шинэ төрлийн коронавирусний халдварын шинэ шинж тэмдэг нь хөл дээр тууралт гарах хэлбэрээр илэрч байна гэж Итали, Испанийн эмч нар дүгнэжээ.
Metro хэвлэлд мэдээлснээр, Италид КОВИД-19 оноштой эмнэлэгт эмчлүүлж буй таван өвчтөн тутмын нэгд ийм шинж тэмдэг илэрчээ. Ингэхдээ хүүхдэд илүү ажиглагдаж байгаа аж.
Испанийн хүүхдийн эмч нарын холбоо коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд салхин цэцэг эсвэл улаан бурхантай төстэй тууралт илэрч буй тухай мэдэгджээ. Хөлийн хуруун дээр улаан тууралт гарч, аажим илааршиж, сорвигүй эдгэрч байна гэж эмч нар ярьжээ. Тиймээс ийм төрлийн тууралт ажиглагдвал гэртээ өөрийгөө тусгаарлахыг эмч нар уриалжээ. Гэхдээ шинжээчид ийм шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт шууд хандахгүй байхыг зөвлөж байна. Юуны өмнө биеийн байдлаа ажиглах ёстой гэж тэд анхааруулжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, Италид 165155 /нас барсан 21645/, Испанид 177663 /нас барсан 18579/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.