“Toyota” Япон дахь үйлдвэрлэлээ хоёр өдөр зогсооно
![“Toyota” Япон дахь үйлдвэрлэлээ хоёр өдөр зогсооно](http://olnodo.com/media/images/5e97e30a3328e.jpg)
Коронавирусний цар тахлын улмаас автомашиных нь эрэлт буурсантай холбоотойгоор “Toyota” компани Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр өдөр зогсоохоор болжээ.
Японы мужуудад тус компанийн угсрах болон автомашины эд ангиуд үйлдвэрлэдэг 15 үйлдвэр байдаг бөгөөд эдгээр нь тавдугаар сарын 1, 11-ний өдрүүдэд ажиллахгүй байна. Үүний дараа мөн угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагаа хэсэгчлэн үе үе зогсоохоор төлөвлөж байгаа аж. Коронавирусний халдвар тархаж, улс орнууд хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас борлуулалт нь дэлхий даяар буурсан учир “Toyota” компанийнхан ийм арга хэмжээ авахаар шийдсэн байна.
Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Toyota” болон Японы автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд гадаадын орнууд дахь үйлдвэрлэлээ сүүлийн саруудад нэг бус удаа түр зогсоосон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.