Энэтхэг хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж эхэллээ

Энэтхэг хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж эхэллээ
Энэтхэг улс коронавирусний эсрэг биетийг илрүүлэх хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж эхэлсэн тухай “The Hindustan Times” сонин мэдээлсэн байна.

Энэтхэгийн Эмийн стандартад хяналт тавих ерөнхий газар “Vanguard Diagnostics”, “Voxtur Bio Limited”, “HLL Lifecare Limited” хэмээх 3 компанид коронавирусийг илрүүлэх хурдавчилсан оношлуур үйлдвэрлэх зөвшөөрөл олгожээ.

Хятадаас захиалсан оношлуурууд хугацаандаа ирээгүйтэй холбоотойгоор эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. Одоо ашиглагдаж буй оношлуурууд нь шинжилгээний хариуг 5 цагийн дараа гаргаж байгаа бол шинээр үйлдвэрлэх оношлуурууд нь 30 минутанд гаргахыг “The Hindustan Times” сонин цохон тэмдэглэжээ.

Энэтхэгт одоогоор коронавирусний халдварын 12456 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 423 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.