Олон улсын агаарын тээврийн гол хоёр зам Булганы нутгаар дамждаг

Олон улсын агаарын тээврийн гол хоёр зам Булганы нутгаар дамждаг

Булган аймаг дахь нисэх буудал олон улсын болон өөрийн орны агаарын замаар зорчиж байгаа онгоцтой холбоо барих, чиглүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

- Манай байгууллага олон улсын болон дотоодын нислэгт чиглүүлэх үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлж байна. Олон улсын агаарын тээврийн гол хоёр зам манай нутгаар дамждаг. Баруун зүгээс зүүн өмнөд Азийг чиглэсэн олон улсын “А-575” гэж нэрлэдэг агаарын төв зам дайрдаг. Энэ замаар энгийн үед хоногт 200 гаруй онгоц өнгөрдөг байсан. Дээр нь дэлхийн хоёр туйлыг холбосон нислэг гэж нээгдсэн. Энэ агаарын замаар цөөхөн нислэг үйлддэг. “Covid-19” халдварын улмаас олон улсын нислэг багассан нь эрс мэдэгдэж байна гэж Булган аймаг дахь нисэх буудлын дарга Б.Баасанбат ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.