"COVID 19"-тэй тэмцэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж боловсруулна
!["COVID 19"-тэй тэмцэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж боловсруулна](http://olnodo.com/media/images/5e99ccac35f67.jpg)
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх багийн зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон тус яамны удирдлагуудтай уулзаж, "COVID-19"-тэй тэмцэхэд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж, зааврыг нэгтгэн гарын авлага гаргаж эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад хүргүүлэхээр тогтлоо. Түүнчлэн Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт судалгааг үргэлжлүүлэх улмаар бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг академич П.Нямдаваа зөвлөв. Уг сүлжээг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран 2004 онд байгуулжээ.
Мөн тэрбээр эрүүл мэндийн бүх байгууллагын коронавируст халдварын үеийн бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байрны дасгал сургуулилт зэрэг цогц үйл ажиллагаатай ойрын хугацаанд танилцах боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.