Токио хотод амны хаалтыг үнэгүй тарааж эхэллээ

Токио хотод амны хаалтыг үнэгүй тарааж эхэллээ

 Японы нийслэл Токио хотод эрх баригчид олон удаа хэрэглэх амны даавуун хаалтыг оршин суугчдад үнэгүй тарааж эхлээд байна.

Токио хотын хүн ам хамгийн шигүү суурьшсан Сэтагая дүүргээс энэ ажлыг эхлүүлжээ. Коронавирусний халдварын багагүй тохиолдол бүртгэгдсэн тус дүүргийн шуудангийн газар руу эрх баригчид 120 мянган ширхэг амны хаалтыг илгээсэн байна.

Нэг хүнд хоёр ширхэг амны хаалт ноогдож байгаа бөгөөд амны хаалтуудыг оршин суугчидтай ойрын зайн харилцаа тогтоохгүйгээр шуудангийн хайрцгуудад тараах аж.

Үйл ажиллагаа 5 дугаар сарын эцэс хүртэл явагдаж, амны хаалтуудыг орон даяар 50 сая орчим айл өрх хүлээн авна. Ийм алхмыг авч хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс 46.6 тэрбум иен буюу 431 сая ам.долларыг гаргаж байгаа аж. 

Япон улсад одоогийн байдлаар коронавирусний халдварын 9231 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.