Бразилын Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

Бразилын Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед Эрүүл мэндийн сайд Луис Энрике Мандеттаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч өөрийг нь чөлөөлсөн талаар Л.Мандетта “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Эмч мэргэжилтэй Л.Мандетта коронавирусний халдварын тархалтыг сааруулахын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахыг уриалж байжээ.

Харин Ж.Болсонару коронавирусийг “хөнгөн ханиад” хэмээн үзэж байгаа бөгөөд гэртээ байх дүрмүүд эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд санаа зовниж байгаа ажээ. Мөн тэрбээр хязгаарлалтуудыг ирэх долоо хоногийн эхээр сулруулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Бразилд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд пүрэв гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 30 мянгад хүрч, 2000 орчим хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Токио хотод амны хаалтыг үнэгүй тарааж эхэллээ 2020-04-17

Дахин хянасны дараа Уханьд “COVID-19”-өөр нас барсан хүний тоо нэмэгджээ 2020-04-17

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив 2020-04-17

Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв 2020-04-17

НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлав 2020-04-17

Бразилын Эрүүл мэндийн сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ 2020-04-17

САЙН МЭДЭЭ: Аюулт үзэгдэл, ослын тоо 41,4 хувиар буурчээ 2020-04-17

АНУ-д нэг өдрийн дотор 4500 гаруй хүн нас баржээ 2020-04-17

Олон нийт цугларсан газарт аль болох очихгүй байх, 4-8 метрийн зайнаас харьцах зөвлөмж өгч байна 2020-04-18

БНХАУ-ын ДНБ сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа 6.8 хувиар буурчээ 2020-04-18

Их Британид халдвар авсан 106 настай эмэгтэй эдгэрчээ 2020-04-18