Д.Нямхүү: Франц иргэний таван сорьцын шинжилгээний дөрөвт нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2020.04.18/
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 83 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг дуулгалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн тандалт, хяналт, лаборарторийн шинжилгээ болон эмчийн хяналтад байгаа аж.
Замын-Үүдэд тусгаарлагдаж байгаа 58 хүний шинжилгээний хариу маргааш гарна гэлээ.
Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Эмчилгээ оновчтой болж байна гэж үзэж байгаа гэлээ.
Коронавирусний шинжилгээг цус, шээс гэх зэрэг таван сорьцоос авдаг. Франц улсын иргэний тухайд коронавирусийг илрүүлэх таван сорьцын шинжилгээний дөрвөөс нь вирус илрэхгүй байгаа сайн мэдээ байна. Нэгээс нь л одоогоор коронавирус илэрч байгаа гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.