ААН-үүд Нийгмийн даатгалын шимтгэл ТӨЛӨХГҮЙГЭЭР цалингаа олгож болно

ААН-үүд Нийгмийн даатгалын шимтгэл ТӨЛӨХГҮЙГЭЭР цалингаа олгож болно

Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг өглөө. 


САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ОРЛОГО НЬ НЭГ ТӨГРӨГӨӨР БУУРСАН БАЙСАН Ч ТУХАЙН ААН-ийн ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДСОН
 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй.

1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
2. Төрийн бус байгууллага
3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.


Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгү. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө.

Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан.

Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь төлж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж төлчихсөн бол буцааж олгоно

Зарим аж ахуйн нэгж “Манай орлого дөрөвдүгээр сард хэвээрээ байгаа учир төлөх ёстой” гэсэн ойлголттой байна. Засгийн газар Шинэ коронавирусын хор нөлөөг он дуустал үргэлжилнэ гэж тооцсон.

Орлого нь өнөөдөр хэвийн байгаа ч ирэх 5, 6, 7, 8 дугаар сард буурах магадлалтай. Тийм учир орлого нь нэг төгрөгөөр ч буурсан байсан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.